“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойд зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын киноны гол дүрд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар тоглосон байна.
Энэхүү уран бүтээлийг энэ сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм.