“Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан юм.
-Шилдэг олимпын танхим – Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
-Шилдэг олимпын зөвлөл – Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
-Олимпын шилдэг зүтгэлтэн – Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
-Шилдэг спортын сэтгүүлч – Ж.Цэцэгмаа
-Шилдэг спортын бүтээн байгуулалт – Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
-Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага – Моннис групп, Келме брэнд
-Шилдэг шүүгч – Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
-Шилдэг дасгалжуулагч – М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
-Шилдэг холбоо – Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
-Паралипмийн шилдэг тамирчин – У.Сүрэнжав /таеквондо/
-Шилдэг залуу тамирчин – Т.Ариунзаяа /жүдо бөх/
-Оны онцлох – “Mongolia House” төслийг хэрэгжүүлэгч “Хүслийн дуудлага” ТББ
-Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
-Шилдэг тамирчин – С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
-Шилдэг тамирчин – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Б.Баасанхүү /жүдо бөх/
– Шилжин явах цомын эзэн – Б.Баасанхүү /жүдо бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Л.Анхзаяа /жүдо бөх/ нар шилдгээр тодорсон байна.